Д.Гантулга: Донорын зар сурталчилгааг хориглосноор эд эрхтэний наймаанаас сэргийлнэ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал нар өнгөрсөн лхагва гаригт 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан.

Тус байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцэн, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралджээ. Нийт санал, дүгнэлт 14, танилцуулга 1, зарчмын зөрүүтэй 58 саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 37 өргөдөл, гомдол, 50 албан бичгийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариуг хугацаанд нь өгсөн гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга шинээр батлагдсан Донорын тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн. Түүний хэлсэнээр Донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглосон байна. Ингэснээр донорын эд, эрхтэний наймаанаас сэргийлэх гэнэ. Мөн 25 нас хүрээгүй иргэнээс эс, эд, эрхтэн авахгүй байхаар хуульчилсан гэдгийг тэрбээр онцолсон юм.

One thought on “Д.Гантулга: Донорын зар сурталчилгааг хориглосноор эд эрхтэний наймаанаас сэргийлнэ

  1. АХ 2018-03-05 11:24 at 11:24

    ЭНЭ ЗАЛУУ ЧИНЬ ҮРИЙН ШИНГЭНИЙ ДОНОР БИЛ ҮҮ?

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн