Бусдаас авлига авч хэрэг зөрчлийг нь нуун дарагдуулсан цагдаагийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн байна. Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгслийг түр саатуулсан боловч зөрчил гаргагчаас хахууль авч явуулсан байна. Мөн хэлтсийн цагдаа-зохицуулагч “М” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний зөрчлийг илрүүлсэн боловч зөрчлийг нуун дарагдуулж, зөрчил гаргагчаас мөнгө авч завшсан зэргээр цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдлийг дотоод хяналтаар илрүүлэн шалгаж, дээрх арга хэмжээг авчээ.