Сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлүүд, шоу нэвтрүүлгийн хөтлөгчийн үүргийг зэрэг гүйцэтгээд үзэгч түмнээ хөгжөөж яваа залуу жүжигчин бол Г.Анхбаяр. Тэрбээр MCS группын Ж.Оджаргалын нагац дүү А.Дөлгөөн гэх бүсгүйтэй гэр бүл болсон. Хосууд өхөөрдөм охинтой болсон байдаг.
Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Урьд нь бол рок од шиг л гадаадаар аялаад олсон мөнгөө үрээд л маргааш надад хамаагүй юм шиг амьдарч байж. Одоо бол өнөөдрөөс илүү маргаашийн тухай бодох болсон. Өвдөж болохгүй, үхэж болохгүй үр хүүхдийнхээ төлөө болсон. Ядаж л энийг би идсэнээс миний хүүхэд идсэн нь дээр байлгүй дээ гэсэн бодолтой болсон” хэмээн бичжээ. Тэрбээр охиноо “бульчик” хэмээн өхөөрддөг бөгөөд охиныхоо зургийг тэр бүр цахим хуудаснаа нийтэлдэггүй ч өөрийн инстаграм хуудсаа охиныхоо зургаар байнга чимдэг аж.
Эх сурвалж: news.mn
1 comment
ангалзсан тэнэг залуу чи жаахан ч гэсэн ухаан намба суу