Генетик буюу удамшил гэдэг тааварлахын аргагүй, бас сонирхолтой зүйл. Эцэг эхийн ген хүүхдүүдэд нөлөөлдөг ч эцгээс удамшдаг зүйлс эхийнхийг бодвол илүү байдаг. Үүнд зөвхөн гадаад төрх төдийгүй дотоод зан араншин ч хамаатай.
Тэгвэл ээжээс илүү эцгийн талаас авдаг, давамгайлдаг 15 онцлогийг хүргэж байна.
Нүдний өнгө
Хүрэн, хар нүд давамгайлах шинж болдог бол саарал зэрэг цайвар, цэнхэр, ногоон өнгө дарагдах хандлагатай байдаг. Хэрвээ эцэг эхийн нэг нь хүрэн бор нүдтэй, нөгөөх нь цайвар өнгөтэй бол хүүхэд хүрэн нүдтэй болох магадлал өндөр. Багадаа цайвар нүдтэй төрсөн ч том болоод нүдний өнгө нь өөрчлөгддөг. Гэхдээ эсрэгээрээ байх тохиолдол ч бий.
Нүүрний хэлбэр
Нүүрний хэлбэр ч бас удамшлаас ихээхэн хамааралтай. Хэрвээ нөхөр шовх эрүүтэй, өвөрмөц хэлбэртэй хөмсөгтэй, эсвэл бүргэд хамартай бол хүүхдүүдэд тэр шинж нь гарч ирдэг. Түүнчлэн чихний хэлбэр ч ааваас удамшдаг.
Хацрын хонхорхой
Нүүрний булчинтай холбоотой энэхүү онцлог ч бас давамгайлдаг. Тиймээс эцэг нь хацар дээрээ хонхойдог бол хүүхэд нь ч мөн тийм төрөх магадлал нэмэгдэнэ.
Шүд
Шүдний чанар, хэлбэр удамшлаас их шалтгаална. Хэрвээ аав нь амны хөндийн асуудалтай, өөтэй, зайтай бол хүүхдүүдэд нь ч энэхүү таагүй асуудал үүсэх магадлал их. Азаар орчин үеийн анагаах ухаанд шүдний энэхүү асуудлыг засаж болдог болсон.
Үс
Үсний өнгө, бүтэц, өтгөн, шингэн бүгд удамшлаас хамаарна. Түүнчлэн эрчүүдийн хувьд халзралт, эрт бууралтах зэрэг нь ааваас нь дамждаг. Хэрвээ аавын үс өтгөн, хар өнгөтэй бол хүүхдийнх ч мөн тийм байна.
Харин аав нь буржгар үстэй бол хүүхдийн үс шулуун байх магадлал тун бага.
Оюуны түвшин
Мэдээж хүн амьдралынхаа туршид хөгжиж байдаг. гэхдээ оюун ухаан өөрийн гэсэн потенциалтай байдаг бөгөөд түүнээс давж гарах гэвэл хэцүү. Энэхүү потенциал удамшлаас ихээхэн шалтгаална гэдэгт эрдэмтэд итгэлтэй байдаг. Ялангуяа эцгийн генээс бүх зүйл шалтгаална. Тиймээс хэрвээ таны нөхөр ухаалаг бол хүүхдүүд тань азтай л гэсэн үг. Магадгүй та ирээдүйн суутанг хүмүүжүүлж байгаа ч юм бил үү.
Хурууны хээний мушгиа
Мэдээж хүн бүрийн хурууны хээ давтагдашгүй. Гэхдээ эцэг эх, хүүхдүүдийн хурууны хээний зураас төстэй байх нь элбэг. Ялангуяа мушгиа, эргүүлэг нь эцэг, хүүгийн гар дээр давтагддаг байна.
Уруул
Хүүхдийн уруул зузаан, нимгэн байхад ген их нөлөөлдөг. Хэрвээ эцгийн уруул зузаан бол хүүхдийнх ч мөн тийм л байна. Энэ шинж эцэгт илүү давамгайлдаг.
Өндөр
Хүүхэд хэр өндөр хүн болох нь эцэг эхийн хоёулангийн генээс хамаардаг. Гэхдээ хүүхэд өндөр, эсвэл намхан байх нь ааваас илүү хамааралтай. Хэрвээ аав маш өндөр, биерхүү байвал хүүхэд ч тийм байх магадлалтай. Гэхдээ ээж нь намхан бол ааваасаа бага зэрэг намхан болж мэднэ.
Хүүхдийн дундаж өсөлтийг тооцдог арга байдаг. Хэрвээ хүү бол эцэг, эхийн өндрийг нэмж, гарсан хариугаа хоёрт хуваагаад, түүн дээр 5 см нэмнэ. Харин охин бол эцэг эхийн өндрийг нэмж, гарсан хариугаа хоёрт хуваагаад, түүнээс 5 см хасна.
Биеийн жин
Өндөр, биеийн жин удамшлаас ихэд шалтгаалдаг. Хэрвээ эцэг нь таргалах хандлагатай бол хүүхдүүд, ялангуяа охид энэ онцлогийг нь өөртөө тусгадаг.
Аав нь спортлог, өв тэгш бие галбиртай бол гоолиг хүүхдүүд төрдөг.
Хошин шогийн мэдрэмж
Хошин шогийнг мэдрэмж ч бас удамшлаас ялангуяа эцгээс дамждаг. Хүүхдээ хошин шогийн мэдрэмжтэй болгоё гэвэл гэрт нь хөгжүүлж, хошигнож, инээлдэж хөхрөлдөж байгаарай.
Унтах байрлал
Интернэт сүлжээгээр та бүхэн аав хүүхдүүд адилхан байрлалаар унтаж байгаа зургийг өчнөөн харж байсан биз ээ. Унтах хэв маягийг ч бас эцгийн ген тодорхойлдог. Үүнээс гадна аав нь шар шувуу, болжморын аль нь болох нь хүртэл хүүхдэд дамждаг.
Наранд найтаадаг
Нөхөр тань хурц нартай үед найтаадаг уу? Энэхүү онцлогийг гэрлийн найтаах хам шинж гэдэг бөгөөд хүүхдэд удамшиж ирдэг нэг шинж юм.
Эрсдэл, мөрийтэй тоглоомд дуртай
Мөрийтэй тоглоом, эрсдэлтэй зүйлд дуртай байх нь мөн л удамшдаг. Тиймээс эрсдэлтэй алхам хийх хандлагыг хариуцдаг ген гэж байдаг. хэрвээ аав эрсдэл, адал явдалд дуртай, тэндээс адреналин авдаг бол хүүхдэд ч энэ шинж илэрдэг.
2 comments
зарим мэдээлэл дээр хүүхэд оюун ухааныг ээжээсээ ихэнхдээ өвлөж авдаг гэж бичсэн байсан, одоо болохоор ааваасаа гэх юм, ер нь хүн төрнө гэдэг энэ дэлхийд цоо шинэ давтагдашгүй нэгэн бодгаль үүсч байгаа, аав ээжээсээ аль альнаас зохих хэмжээгээр авч байгаа боловч цоо шинэ хүн үүсч байгаа гэдгийг бүү март, харьцаа нь ямар ч байж болно, заавал тэрнээс их энэнээс их гэх юм байхгүй
huuhed yasaa bish tsusaa dagadag gej nastaichuud yaridag..neg yosondoo eejiigee duuriana..harin usult nuur tsarai etsegiigee duuriah ni elbeg