Бээжинд утаанаас болж аюулын шар түвшин зарлалаа

2018-02-27 14:38
Untitled-9

Хүрээлэн буй орчныг хамгаалах орон нутгийн товчооноос Хятадын нийслэл Бээжин хотод утаа ихэссэнтэй холбогдуулан аюулын шар түвшнийг зарлалаа.

Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар одоогийн байдлаар 1 шоо метр агаарт 262 микрограмм хатуу тоосонцор байна. Энэ нь хүний уушгинд гүн нэвтэрч, амьсгал боогдуулах аюултай гэсэн үг.

Уг үзүүлэлт нь ДЭМБ-аас тогтоосон аюулгүйн түвшнээс 10 дахин илүү байгаа ажээ. Тиймээс Бээжин хотын иргэд болон гадаадын жуулчдыг гадаа байх хугацаагаа багасгахыг сануулжээ.

Цаг уурчдын мэдээлснээр маргааш буюу 02 дугаар сарын 28-нд хотод агаарын хүйтэн урсгал орж ирэх тул утаа сарних гэнэ.