2018-02-26 11:521min018

Чингис хааныг доромжилсон сэтгүүлийн эсрэг монголчууд жагсана

kroro

Японы Токио дахь  монголчууд өнөөдөр 13.00-15.00 цагт Чиода дүүргийн Хитоцубаши гудамжны “Шогукан” компанийн байрны өмнө эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар болжээ. Тус улсын Корокоро” гэх нэртэй комик сэтгүүл “Чингис” хааныг доромжилсон сэтгүүл гаргаж ёс суртахуунгүй зураг зурж хэвлэлтэд гаргасан нь монгол иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм.

Монгол иргэд Чингис хааныг доромжилсон тус сэтгүүлийн редакц руу залгаж сэтгүүлээ хэвлэхийг зогсоох, худалдаанаас татахыг шаардаж байгаа аж. Түүнчлэн Япон дахь Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргаж Шогукан компанид хүргүүлсэн байна. Мэдэгдэлд, “Корокоро” сар тутмын сэтгүүл дээр “Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ. Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд Японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна” гэжээ.

Үүний хариуд “Шогукан” компаниас уучлалт гуйсан хариу мэдэгдэл хүргүүлсэн ч монголчууд уг “манга”-г борлуулалтаас эргүүлэн татаж, залруулга хийх ёстой гэж үзэж байгаа аж.