Монгол эхнэртээ зодуулж, дарамтлуулдаг байсан Солонгос эр телевизэд ингэж ярьжээ

Нэгэн солонгос эр нэвтрүүлэгт оролцож, өнгөрсөн 10 жилийнхээ амьдралын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрээр монгол бүсгүйтэй 2003 онд ханилж, 10 жил хамт амьдарчээ. Энэ хугацаанд тэрээр эхнэртээ дарамтуулж, хүчирхийлэлд өртөж амьдарсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

суваг

Тэрбээр 2004 онд хуримаа хийж, хадмууддаа их хэмжээний мөнгө өгч, гадаадад хүртэл аялуулжээ. Түүгээр ч зогсохгүй дагавар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, сүйн зардлыг нь бүрэн даасан байна. Гэвч түүний эхнэр байнга харааж, гар хүрдэг байсан аж. Гомдолтой нөхрийн найзууд болон хөршүүд нь эхнэртээ зодуулдаг гэдэгт огтхон ч үнэмшдэггүй тул тэрээр энэ удаа үнэнийг олны өмнө нээлттэй хэлэхээр ийн зориг шулуудан уг нэвтрүүлэгт оролцож байгаа гэжээ.

Одоогийн байдлаар эхнэр нь 7 настай хүүгээ аваад Монгол руу явсан байна. Тэрээр эхнэрээ эргэж ирүүлэх хүсэлгүй, харин хүүгээ буцаан Солонгост авчрахыг хүсч байгаа гэжээ.

Эх сурвалж: http://www.9gac.com/841

3 thoughts on “Монгол эхнэртээ зодуулж, дарамтлуулдаг байсан Солонгос эр телевизэд ингэж ярьжээ

  1. Ккк 2018-02-25 13:11 at 13:11

    Эм хүнд зодуулаад бж бдг арчаагүй л эр бнда. Но бга дээрээс зодуулаа биз. Мэдрэл эрчүүд хохь нь за.

    Хариулах
  2. ....... 2018-02-25 18:57 at 18:57

    монгол хүн байж ухаантай юм хийж бхгу ингэтлэн хүнийг дарамталж байдаг ухаанаараа шийдэж болдоггүй яаацан хүүхэн бэ

    Хариулах
  3. blabla 2018-02-25 18:57 at 18:57

    монгол хүн байж ухаантай юм хийж бхгу ингэтлэн хүнийг дарамталж байдаг ухаанаараа шийдэж болдоггүй яаацан хүүхэн бэ

    Хариулах

Ккк-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн