2018-02-24 12:151min01

Ганцаараа яваа охид, сурагчдыг дээрэмдэх болжээ

tsagdaa

Ганцаараа яваа охид, сурагчдыг дээрэмдсэн хэрэг сүүлийн үед нэмэгдсэн байна. Баянзүрх дүүргийн XXIII хорооны Баатархайрханы гудамжинд байрлах “Асгат хайрхан” гэх дэлгүүрээр үйлчлүүлээд гарч явсан охины хоолойг боон эд зүйлийг нь авч зугтахыг завдсан хэргийг хөдөлгөөнд эргүүлийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулжээ. Мөн тус дүүргийн “Элбэрэлт ээж цэцэрлэгийн гадна хичээлээ тараад гэртээ харих гэж явсан 14 насатй хүүг зодож, гар утас, хэтэвчийг нь дээрэмдсэн байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдээ оройн цагаар ганцаар нь гадагш гаргахгүй байх, хараа хяналтаа сайжруулхыг анхааруулав.