Нийгэм

Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогдлоо

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г. Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ. Гэхдээ түүнийг баривчлан саатуулаагүй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв. Өнгөрсөн сарын сүүлчээр ЭЦА-ныхан мөрийн тоглоомын газруудад шалгалт хийх үед, тэнд мансууруулах бодис зарж, борлуулж хэрэглэж байж болзошгүй хүмүүсийг шалгахад Г.Сарангэрэл байсан аж. Түүнээс тухайн үед шинжилгээ авахад шээснээс нь “мөс” илэрсэн байна. Түүнийг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжаа авчээ.

2014 оны гуравдугаар сарын 02-ны 22.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Миами” зочид буудлын гадна автомашин дотор хар тамхи /Метафетамин буюу мөс/ хэрэглэж байсан дөрвөн охин цагдаагийнханд баригдсаны нэг нь Г.Сарангэрэл байсан юм. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс нэг жилийн хорих ял болгон бууруулсан байдаг.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

6 Сэтгэгдэлтэй

  1. Энэ чинь одоо хүүхэд шуухадтай болчихоогүй юмуу. Замаа алдаж завхарсан янхан хүүхнүүд цаашдаа яаанаа. Сураач ээ . Мэргэжил боловсролтой болооч ээ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close