БНАСАУ 2018 оны өвлийн Олимпийн наадмын хаалтын ажиллагааны үеэр Өмнөд Солонгосын Пёнчан хотноо төлөөлөгчдөө явуулна. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр төлөөлөгчдийг Хойд Солонгосын Спортын сайд Ким Иль Гук тэргүүлэх бөгөөд айлчлалын хугацаа гурав хоног үргэлжлэх гэнэ. Олимпийн хаалтын ёслолын ажиллагаа энэ сарын 25-нд болох юм.

Дашрамд сонирхуулахад Өмнөд Солонгос улс Хойд Солонгосын удирдагчийн охин дүү болон тус улсын өндөр албан тушаалын төлөөлөгчдийг Олимпийн наадмын нээлтийн үеэр гурав хоног айлчлахад нь 240 орчим сая вон буюу 223 мянган доллар зрацуулжээ. Энэ талаар Засгийн газрын эх сурвалжид үндэслэн “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

By updown

One thought on “Хойд Солонгос өвлийн Олимпийн хаалтын ажиллагаанд төлөөлөгчдөө явуулна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн