Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ – updown.mn

Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ

2004 оноос эхлэн МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан “Москва-1980” зуны XXII олимпийн наадмын мөнгөн медальт,  Ардын Багш, Гавьяат Тамирчин, улсын начин “Өсөх идэр” Цэндийн Дамдин өнөөдөр бурхны оронд заларлаа. Энэ тухай түүний ойр дотныхон болон спортын салбарынхан цахим хуудастаа бичиж, эмгэнэл илэрхийлсээр байна.

Цэндийн Дамдин нь  1957 оны 03 дугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт мэндэлж, 1974 онд 10 жилийн дунд сургуулийг дүүргэн МУИС-д элсжээ. Улмаар их сургуулийнхаа бөхийн дугуйлангаас спортын гараагаа эхэлсэн түүхтэй аж. Тэрээр 1976 онд Спортын төв ордны самбо, жүдо бөхийн залуучуудын улсын шигшээ багт орж, сар гаруй хугацаанд бэлтгэл хийсний дараа үндэсний шигшээ баг руу шилжсэн байна. Ингээд Үндэсний шигшээ багийн тамирчны хувьд эх орноо төлөөлөн “Москва-1980” зуны XXII олимпийн наадамд амжилттай оролцож, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм. Энэ нь Монголын жүдо бөхийн түүхэн дэх Олимпийн наадмын анхны медаль болж байсан билээ.

Мөн жүдо бөхөөс гадна самбо бөхийн спортоор хичээллэж залуучуудын болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга цолыг хүртэж байсан. Үүнээс гадна Үндэсний бөхөөр барилдаж 1984 онд П.Дагвасүрэн арслангаар тав давж улсын начин цол хүртээд 1988 онд Ж.Мөнхбат аваргаар тав даван улсын начин цолоо батлан “Өсөх идэр” чимэг хүртэж байжээ. Түүний энэхүү амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш зэрэг цол тэмдгээр шагнаж байсан юм. Тэрээр Уул уурхайн инженер, Биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй. 2000-2004 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

4 thoughts on “Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ

  1. Нэргүй 2018-02-22 18:35 at 18:35

    Энэ сэтгүүлч нар яачихсан улс вэ? Монголоор зөв бичиж чаддагүй… Анхны олимпын мөнгө бус, харин Олимпын анхны мөнгөн… гэвэл зөв. Монгол дэлхийн анхны олимпод оролцоогүй, тэрч байтугай анхны олимпын хөтөлбөрт жудогийн сурагч байгаагүй.

    Хариулах
  2. зочин 2018-02-22 19:15 at 19:15

    Энэ нь Монголын жүдо бөхийн түүхэн дэх Олимпийн наадмын анхны медаль болж байсан билээ”.гэж байхад,

    Хариулах
  3. он жав 2018-02-22 22:29 at 22:29

    Ум маани бадми хум. Бид нэг жилийн оюутнууд юмсан. Хэнтий аймагийнхаа наадамд түрүүлэн аймгийн арслан цолтой бөх оюутан байсандаа. Бид Дамдингаа резинэн Дамдин гэж нэрлэдэг байлаа. Гайхамшигтай уян хатан биетэй. Найз нөхөдтэйгээ эвлэг зөөлхөн харилцаатай хүний дээд л явсандаа. Монгол газар шороондоо шингэн тайван амгалан оршдоо анд минь

    Хариулах
  4. З.Ариунболд. морин спорт 2018-02-23 11:48 at 11:48

    Тун харамсаар мэдээ байна.та Монголын спортын гялалзсан тод од байсан. Бурханы орондоо тайван амаглан нойрсдоо.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн