Цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд цацагдсан “Архелогичид монголоос Чингис хааны онгоныг оллоо” гэх мэдээллийг шалгаж   үндэслэлгүй мэдээ болохыг нь тогтоожээ. Энэ сарын 14-нд фэйсбүүкийн “Цуурхал” гэх пэйж хуудсанд “Чингис хааны онгоныг олжээ” гэсэн мэдээлэл цацагдсан нь дагагчдаа өсгөх гэсэн зорилгоор нийтэлсэн нь хүмүүсийг төөрөгдөлд оруулаад амжижээ.

Уг мэдээллийг анх 2014 оны арваннэгдүгээр сард Израйль улсын Тел Авив хотод төвтэй www.worldnewsdailyreport.com сайтад нийтлэгдсэнийг 2015 онд Монголын нэгэн телевиз эх сурвалж болгон,  мэдээ бэлтгэсэн юм байна. Үүнийг дээрх пэйж хуудсанд оруулсан аж.

Цагдаагийн хан түүх, архелогийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж, мэдээлэл худал болохыг баталсан байна.

Хуулийн байгууллагуудын зүгээс иргэдийг энэ мэтчилэн баталгаагүй, албаны эх сурвалжгүй худал, ташаа мэдээлэлд хууртахгүй байхыг зөвлөлөө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн