Миланд болсон Gucci брэндийн загварын үзүүлбэрийн үеэр моделиуд гартаа өөрсдийнхөө царайтай толгойг чимэглэл болгон барьсаар гарч иржээ. Энэ үеэр тайзны гол хэсгийг мэс заслын өрөөний ширээгээр засаж тохижуулсан байна.

“Бидний ажил бол мэс заслын ажилтай адилхан. Зүсээд, нийлүүлээд, оёод, мэс заслын ширээн дээрх шиг туршилт болдог” хэмээн Gucci-гийн шинэ санааны хэсгийн захирал, загвар зохион бүтээгч Алессандро Микеле мэдэгджээ.

Загвар өмсөгчид толгойноос гадна луу, могойн зулзагыг клатч цүнх болгон барьсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн