Хэрвээ та хэн нэгэнтэй танилцахын тулд ганцаараа гадуур гардаг бол үүнийгээ зогсоо. Эрдэмтдийн үзсэнээр энэ бол хүнтэй танилцах хамгийн муу арга гэнэ.
Австралийн мэргэжилтнүүд нэгэн сонирхолтой зүй тогтлыг олохын тулд хэд хэдэн туршилт явуулж үзжээ. Туршилтын үеэр оролцогчид ганцаараа болон бөөнөөрөө авахуулсан зургаар эмэгтэйчүүдийн царайлаг эсэхийг тодорхойлох байв. Гэтэл зураг дээр ганцаараа бус, олуулаа гарсан эмэгтэйчүүд илүү өндөр үнэлгээ авчээ. Энд нүүр царайны байрлал, хол ойроос авсан зэрэг нь огт хамаагүй.
Сэтгэлзүйн энэ хачирхалтай үзэгдлийг “чирлидершийн үр дүн” гэж нэрлэдэг. Учир нь хүний тархи зураг дээрх бүх хүний нүүр царайг тогтож харахад хүндрэл үүсч, бөөнөөрөө авахуулсан зураг дээр гадаад төрхийн бага сага дутагдлыг анзааралгүй өнгөрүүлдэг байна. Үүнээс болоод хүн бүр л царайлаг, дур булаам мэт харагддаг гэнэ.
Үүнтэй холбоотойгоор эрдэмтэд таалагддаг хүндээ аятайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл найз нөхдөө болзоондоо авч явж байхыг зөвлөжээ.
2 comments
найздаа найзыгаа алдах байлгүй дээ.
шал тэнэг юм, тэгээд л таалагддаг залуугаа мангартуулж өөрөө гоё харагдаж байгаа гэж эргүүтээд л байнга найз охидоо дагуулаад явах уу