24 цаг хүн бүрт ижилхэн олддог боломж ч юунд, хэрхэн зарцуулж байгаагаас хамааран гарах үр дүн өөр, өөр байдаг. Энэ удаад цаг хэмнэж, үр бүтээлтэй ажиллахыг хамгийн ихээр эрхэмлэдэг АНУ-д машиндаа амьдардаг Б.Батжаргалтай дахин холбогдож түүний ажлын нэг өдрийг фото зургаар сурвалжиллаа. Тэрээр Цахиурын хөндийд “Quartzy” компанид инженерээр ажилладаг юм.
Түүний хувьд өдөр бүр өглөөний 05.00 цагт эхэлдэг. Өдөрт гаргадаг шийдвэр, сонголтуудаа багасгахын тулд ажлын өдрүүдийг ихэвчлэн нэг хэвийн өнгөрөөнө.
Өглөөний цагаа хэмнэхийн тулд ажлаа хийнгээ цайгаа уудаг. Энэ нь түүний хувьд өдрийн хамгийн үр бүтээлтэй цаг байдаг гэнэ. Өглөөний цай уухад цаг зарахгүй, их амархан. Бүх төрлийн хэрэгцээтэй амин дэмийг шингээсэн уух зориулалттай бэлдмэл ашигладаг.
Мөн ажил дээр гал тогоотой учир өглөөний цайгаа тэндээ сайхан тухтай уучихдаг. Энэ нь миний хувьд бусдаас ялгарах давуу тал, амжилтад хүрэхэд нөлөөлдөг чухал зүйлийн маань нэг байдаг.
Ингээд тухайн өдрийнхөө хийж ажлыг төлөвлөчихөөд хэвчлэн 08.00 цаг өнгөрөөд фитнесс рүүгээ явна. Хагас цаг бэлтгэлээ хийгээд шүршүүрт орж тухайн өдөртөө өөрийгөө бэлдээд ажил руугаа буцаад явна.
Ажил дээр ирээд хоёрдахь өглөөний цайгаа уугаад ажлаа хийж эхэлнэ дээ. Ингээд ажилдаа орно доо. Тухайн өдрийнхөө хийх ажлуудаа төлөвлөж, яаралтай чухал гэсэн дарааллаар хийнэ.
Ингээд ажилдаа орно доо. Тухайн өдрийнхөө хийх ажлуудаа төлөвлөж, яаралтай чухал гэсэн дарааллаар хийнэ. Ихэвчлэн ажлаа 17.00 өнгөрөөж дуусгаад түүнээс хойшхи цагийг өөртөө зарцуулна.
Манай ажил дээр задгай пиво, архи вино бас бий. Өөрийнхөө дураар уусан ч болно. “work hard, play hard” гэсэн зарчмаар ажиллана. Мөн ажил дээрээ эсвэл машиндаа түр амсхийж дуртай зүйлээ хийх цаг гаргана.
Орой 18 цагаас хойш бол юм иддэггүй дээ. Машиндаа жижиг аяны хийн пилетка, нэг жижиг тогоо бий. Заримдаа амралтын өдрүүдээр шөл хийж ууна. Ингээд оройны 21.00 цаг хүртэл компьютерийнхээ ард сууна.
Заримдаа өдрийн цагаар зав гарсан үедээ эсвэл орой машиндаа очиж амрахын өмнө Монголд байгаа гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярина. Ингэхдээ Юнителийн IP77 дугаараар үнэгүй ярьдаг.
Зөвхөн утсаар үнэгүй ярихаас гадна утас, нөтебүкээсээ LookTV аппликейшнаар дамжуулж монгол сувгаа үнэгүй үздэг. Саяхнаас IP77-ийн хэрэглэгчид Looktv-ээр Монголын 30 гаруй телевизийн сувгийг үнэ төлбөргүй үзэх боломжтой болсон нь цаг, мөнгө хэмнэх дуртай надад тохирсон их амар үйлчилгээ байна лээ. Миний хувьд бүтэн өдөржин завгүй ажиллаад энэ цагт Монголоо, эх орноо, ээж, аавыгаа санах цаг гардаг гэх үү дээ.
Унтахдаа биеэ бэлдэж 10.00 цагийн алдад ерөнхийдөө амарна даа. Заримдаа унтахын өмнө ном уншдаг. Ном уншихдаа номны гэрэлтүүлэг ашиглана. Энэ их амар, хялбар байдаг.
10 comments
Zolbin amidral ve
Гуйлгачин шиг амьдардаг пизда вэ байр хөлслөөд хүн шиг амидраач
mashind amidardag guilgachin amidralaa hend gaihuulaad bgam be hunii nutagt ulsinhaa neriig bodohgui buh uymig unegui heregledegee gaihuulaad teneg ork ve ter hodoonoo ir hodoo nutgaa hogjuul ork oo
хаана бие засдаг нь сонин байна
xaxa jaaxan tiimxen um . zaluuxan homeless um yy da
ene deerh setgegdl bichsn nohdud ih ataarhagchid bh ni
Haa gazar guilgachin tsaraildag uhriin 1
Ямар утгагүй новшийн амьдрал вэ
teeneg
Ene yum bichsen garuud yj ch uzregui yum meddeggui amidrdl uzeegui garuud bna.mashinda amidarch honoj yagaad bolohgui gej.novshnuud ataarhaj bga