БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны охин дүү Ким Ё Чон жирэмсэн болсон тухай өчигдөр буюу лхагва гарагт Японы “Ёмиури” сонинд мэдээлжээ. Энэхүү мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын газраас өгсөн байна.
Ким Ё Чон нь албан ёсоор Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга бөгөөд улс төрийн товчооны гишүүнд нэр дэвшигч юм. Ким Ё Чон нь Пхеньянд ирсэн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан. Өдгөө 30 орчим настай тэрбээр хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа нь энэ юм.
Өмнөд Солонгосын засаг захиргаа өвлийн Олимпийн наадмын эхний өдөр нээлтэд хүрэлцэн ирсэн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс, Хойд Солонгосын төлөөлөгчдийг тэргүүлж ирсэн Ким Ё Чон нарын уулзалт зохион байгуулах ажлыг зохион байгуулах гэж байгаа нь энэ сарын 13-нд ил болсон билээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Пенс, Ким Ё Чон нартай тусдаа уулзах үеэр тэднийг уулзалт хийхийг хүсчээ. Гэвч хоёр талын хүсэлгүйгээс болж уулзалтыг хойшлуулсан байна.
3 comments
Ийм царай муутай хүнийг жирэмслүүлэхэд зовсон байхдаа
Нүгэээл!
(Ким Ё Чон нь Пхеньянд ирсэн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан.
уулзалт зохион байгуулах ажлыг зохион байгуулах гэж …
хоёр талын хүсэлгүйгээс болж уулзалтыг хойшлуулсан байгаа нь)