Өмнөд Солонгос улс Хойд Солонгосын удирдагчийн охин дүү болон тус улсын өндөр албан тушаалын төлөөлөгчдийг Олимпийн наадмын үеэр гурав хоног айлчлахад нь 240 орчим сая вон буюу 223 мянган доллар зрацуулжээ. Энэ талаар Засгийн газрын эх сурвалжид үндэслэн Reuters агентлаг мэдээлсэн байна.
Мөнгөний ихэнх хэсгийг зочид буудал, тээвэр, дөрвөн төлөөлөгч, тэдний 18 туслахын хоол хүнсэнд зарцуулсан байна. Хойд Солонгосын удирдагчийн дүү болон түүнийг дагалдан явсан хүмүүс “Walkerhill” таван одтой зочид буудалд тухалжээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд Ким Чен Уны дүү Ким Ё Чоноос гадна парламентын дарга Ким Ён Нам ирсэн юм. Тэд Сөүлд 02 дугаар сарын 9-нд ирээд 11-нд буцсан билээ.
1 comment
жирэмсний хордлого уу