Америкийн алдарт хөтлөгч Опра Уинфри Жорж, Амаль Клуни нарын санаачилгад нэгдэж, 500 000$-ийг АНУ-д зэвсгийн хяналтыг чангатгахын төлөө тэмцэгч сурагчдад хандивлахаар болжээ.
Энэ мөнгө энэ сарын 14-нд Флоридагийн өмнөд хэсгийн нэгэн дунд сургуульд болсон буудалцааны үеэр амьд үлдсэн сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөнд зарцуулагдах юм.
Тэгвэл Жорж Клуни хандив өргөхдөө албан ёсоор дараах мэдэгдлийг хийжээ.
“Стоунман Дугласын дунд сургуулийн хөвгүүд, охидын эр зориг, байр суурь бидний сэтгэлийг үнэхээр хөдөлгөж чадлаа. Гуравдугаар сарын 24-нд бид энэ улсын гайхалтай залуу үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн алхах болно. Бид Элла, Александра хэмээх хүүхдүүдийнхээ нэрийг өмнөөс 500 000$ хандивлаж, энэхүү шинэ арга хэмжээг зохион байгуулахад тусалмаар байна. Бидний хүүхдүүдийн амьдрал үүнээс шалтгаална” гэжээ.
Клунигийн гэр бүлийн үлгэр жишээ Опра Уинфригийн ч сэтгэлийн хөдөлгөсөн бололтой. Тэрбээр мөн жагсаал зохион байгуулахад хандив өргөнө гэжээ.
“Жорж, Амаль хоёртой би бүрэн санал нэгдэж байна. Би та бүхэнтэй хүчээ нэгтгэж, “Амьдралын төлөөх марш”-д 500 000$ хандивлаж байна. Эдгээр гайхалтай залуус надад Freesom Riders-ыг санагдуулж байна. Бидний дуу хоолойг сонсох болно” хэмээжээ.
Тэгвэл DreamWorks Animation-ы ерөнхий захирал Жеффри Катценберг ч мөн залуусын хөдөлгөөнд нэгдэхээр шийджээ.
“Миний эхнэр Мэрилин бид хоёр өвдөлт, зовлон шаналлыг амссан Паркслэндийн эр зоригтой залуу удирдагчдыг дэмжиж байгаагаараа бахархаж байна. Амаль, Жоржтой хамт гуравдугаар сарын 24-нд бид эдгээр гайхалтай залуустай жагсаалд гарна. Бид мөн “Амьдралын төлөөх марш” байгууллагад 500 000$ хандивлаж, энэхүү түүхэн үйл явдлыг дэмжих болно” гэж мэдэгджээ.
Стивен Спилберг ч эсэргүүцэгчдийг дэмжих хүсэлтэйгээ зарласан байна.
“Флоридагийн залуу сурагчид одоо улс даяараа удирдагч чанар, өөртөө итгэлтэй байдал, насандаа баймгүй ухаанаа харуулж байна. Кейт бид хоёр тэдний хүч чармайлтыг дэмжиж байна. Тэд бидэнд урам өглөө. Бид энэ хөдөлгөөнд нэгдэж, 500 000$ хандивлаж байна” гэжээ.
Үндэсний хэмжээний “Амьдралын төлөөх марш” байгууллага гуравдугаар сарын 24-нд АНУ-ын нийслэлд болон бусад хотод эсэргүүцлийн жагсаал хийх гэж байна. Эсэргүүцэгчдийн гол шаардлага нь АНУ-д зэвсгийн хяналтыг чангатгах ёстой гэж үзэж байгаа гэнэ.
4 comments
Энэ данс нь хэд юм бол 500г шилжүүлмээр бн. Дэмжиж бн Монголоос
xaxaxa uhej hevtsen amid uhdel shig mongol ork haanaas naad 500-g hulgailaa ve. muu amid uhdel shig mongol orkuud hudulmurluj bish hulgailj l olson baimaar yum xaxa elgiin ulsiin orontsog ni yui ch uildverleliin buteen baiguulaltgui ajilgui hevtej bas ih mungutei bayarhanaa bas xaxa lalaruud shu
Чи Монгол хэл сурсан мeстный хужаа юу. Монгол хүн хэзээ ч яаж ч доройтсон Монголоо амьд үхдэл гэж хэлэхгүй нь тодорхой
202.9.40.204 дугаартай бичигч чи монгол хүн лав биш шиг байна.Гэхдээ хэн нэгэнд гомдсон гомдлоор их монгол улсын үр садад ингэж өсөрхөөд яахав дээ. Саваагүй нохой саранд(тэнгэрлүү)
хуцах гэдэг зүйрлэлээс ялгаагүй зүйл.
Ер нь манайхан энэ дугаарыг нь цээжлээд аваарай. Дараа дараагийн бичиглэлээс нь юу юу гэж хуцахыг нь сонирхохгүй юу даа кк..