Францын жүжигчин Жерар Депардье Алжир улс руу нүүх бодолтой байгаагаа мэдэгджээ. “Би удахгүй Алжирт амьдрах болно. Би Алжир хотыг сонгосон. Үнэхээр гайхалтай орон” хэмээн хэлснийг “Parisien”-д мэдээлжээ.
Тэрбээр Алжир улсын түүхийг сонирхдог бөгөөд “бичиг үсгийн боловсролгүй” францчуудыг байлдан дагуулсан алжирчуудын агуу их ухааныг биширдэг гэжээ. Түүнчлэн тэрбээр энд тэндгүй “жаахан” амьдарч үзэх хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн байна.
Жүжигчин Жерар Депардье 2013 оны нэгдүгээр сард Оросын соёл, кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсныхаа төлөө Оросын Ерөнхийлөгч Владимир Путинээс паспорт авсан билээ. Ингээд тухайн оныхоо хоёрдугаар сард Мордовын нийслэл Саранскт байнгын оршин суух бүртгэлтэй болсон юм.