Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төв иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх шинэ машинтай боллоо.
Тус сумын автомашин олон жил ашиглагдаж эвдрэл гэмтлийн улмаас иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон байна. Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн яаманд хүсэлт хүргүүлсний дагуу сар шинийн босгон дээр туулах чадвар сайтай тусгай тоноглол бүхий фургон автомашин олгосныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гардуулан өглөө. Эрүүл мэндийн төв ийнхүү шинэ унаатай болсноор Алаг-Эрдэнэ сумын иргэд тэр дундаа сумын төвөөс алслагдсан малчин иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.