Махны экспортоор дэлхийд тэргүүлэгч Бразиль улстай холбоотой таагүй мэдээ ил болсон. Тус улсын томоохон мах нийлүүлэгч сүлжээ компаниуд муудсан мах худалдаалдаг байсан нь олон нийтийг цочирдуулаад буй юм. Өчигдөрөөс эхэлж (2017.03.21) Хятад улс мал амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн худалдан авахаа албан ёсоор зогсоолоо. Энэ шийдвэрт Хонгконг нэгдэж буйгаа зарлажээ.
БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын байгууллагын мэдэгдсэнээр Бразил улс нэг жил гаруй хугацаанд Хятадад эрүүл мэндэд хортой, чанарын шаардлага хангахгүй мах нийлүүлж байсан гэдгээ илэрхийлэв. Тодруулбал, удаж өмхийрсөн мах нийлүүлж байсан гэнэ. Мөн Европын Холбоо Бразилаас гадна хэд, хэдэн орноос махны импортоо түр хугацаанд зогсоож байгаагаа зарласан байна.