Пак Гын Хэ буруутай нь нотлогдвол 45 жил хоригдох ялаар шийтгүүлнэ

2017-03-22 11:33
0201

Сөүлийн Прокурорын төв байранд өчигдөр (2017.03.21) очиж  мэдүүлэг өгсөн БНСУ-ын огцорсон Ерөнхийлөгч Пак Гын Хэ оройн 21.40 цагт байцаалтыг дуусган, мэдүүлэгтэйгээ танилцсаар өнөө өглөө гэртээ харьсан. Мэдүүлэг өгөхдөө өөрийг нь буруутгаж байгаа хэргүүдэд огт холбоогүй талаар өгүүлсэн гэж Korea Times мэдээлжээ. талаар Korea Times мэдээлжээ. Прокурорын байрыг орхин явахдаа Пак Гын Хэ сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна.

Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авилга авсан зэрэг 13 хэрэгт буруутгаж байгаа. Хэрвээ Пак Гын Хэ энэ хэрэгт буруутай нь нотлогдох юм бол 45 жил хоригдох ялаар шийтгүүлнэ гэж хуульчид үзэж байгаа юм байна.