БНАСАУ АНУ-ыг Өмнөд Солонгостой цэргийн хамтарсан сургуулилтаа шинээр эхлүүлэхийг шүүмжилж, Вашингтоныг хоёр Солонгосын харилцааг сүйрүүлэх оролдлого хийж байна гэж буруутгажээ. Энэхүү мэдэгдлийг Хойд Солонгосын “Rodong” сонинд нийтэлсэн байна.
“АНУ эхнээсээ л Өмнөд, Хойдын харилцаа сайжраасай гэж хүсээгүй. АНУ БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын харилцаа сайжирч буй эерэг уур амьсгалг эвдэхийг оролдож, буруу оролдлого хийж байна” гэжээ. Тус хэвлэлийн мэдээлж буйгаар АНУ Солонгосын хойг, хөрш нутагт нь цэргүүдээ болон стратегийн хүчээ оруулж байна гэжээ. “Хэрвээ АНУ байгаагүй бол манай ард түмэн арьс өнгө, угсаатны эсэргүүцлийг хэдэн арван жил үзэхгүй, өөрсдийнхөө хүчээр нэгдэх байлаа. Хэрвээ Солонгосын хойгт халуун дулаан уур амьсгал алдагдах юм бол АНУ бүх хариуцлагыг нь үүрэх болно” гэж тус сонины сэтгүүлчид бичсэн байна.
1 comment
666 г солонгосоос хөөж гаргах хэрэгтэй.