Цагаан сар, улсын баяр наадам, шинэ жилийн дараа архины, хоолны хордлого, ядаргаа, хууч өьчмн сэдэрч эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ нь хүмүүс хоорондоо зохицохгүй хүнсийг хольж хэрэглэснээс болж гэдэс ходоод хямарч, шархалдаг төдийгүй өвчний эх үүсвэр болдог байна. Тухайлбал, халуун буузны араас хүйтэн салат хэрэглэхэд тохиромжгүй, халуун хүйтэн хоол, ундыг хольж хэрэглэх, нэг дор мах хэт их хэрэглэж болохгүй аж.
Түүнчлэн салатны майонез ходоодонд ороод айрагтай холилдохоороо ээдэж аюултай хор болдогийг анхааруулав. Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар сүүлийн жилүүдэд баяр ёслол утгаа алдаж оюуны гэхээс илүү ходоодны баяр хийдэг болсон нь хамгийн буруу гэж байв. Харин баяр ёслолын өдрүүдэд маш бага идэх, өөртөө тааруулж хооллохыг зөвлөж байгаа юм.