НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй 9 мянган иргэн мөнгө нөхөж авах боломжтой. Хувийн болон бүртгэлийн мэдээлэл нь алдаатай эдгээр хүмүүс мэдээллээ засварлаж баталгаажуулснаар татварын буцаан олголтоо авах юм байна. Мөнгийг НӨАТ-ын эхний ээлжийн мөнгө орж дууссаны дараа олгох аж. Мэдээллээ баталгаажуулахдаа данс, регистр, утасны дугаараа бүртгүүлсэн байх юм. Тэгэхдээ НӨАТ-ын буцаан олголт авах данс нь хамтран эзэмшигчгүй байх ёстой.