Тарчигхан амьдралтай хэдий ч 100 онооны шалгалтад 99 авч өдөр бүр гэрээсээ сургууль хүртэл 4.5 км хүнд хэцүү замыг алхаж ирдэг найман настай сурагч Ван Фуман ээждээ цагаан сарын мэндчилгээ дэвшүүлжээ. Энэ жил урд хөршийн цагаан сар манайхтай давхцаж байгаа юм.
Цахим сүлжээнд мөсөн жаал гэх нэрээр олны танил болсон бяцхан хүү видео мэндчилгээгээрээ дамжуулан орхиод явсан ээжийгээ эргээд ирэхийг гуйжээ. Хүү ” Би одоо ядуу байгаа ч гэсэн том болоод ажил сайн хийж, амьдралаа дээшлүүлнэ. Ээж, та ирээд ээж нар хүүхдүүдээ загнадаг шиг загнаарай. Эргээд ир л дээ” гэсэн байна.
Мөсөн жаалын ээж хоёр жилийн өмнө түүнийг эмээ, эгчтэй нь орхиод явсан аж. Үүнээс хойш цөөхөн удаа утсаар ярьсан байна. Тэрбээр өнгөрсөн зун гэртээ ирсэн боловч нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулахыг шаарджээ. Гэвч нөхөр нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсээгүй тул маргааш нь яваад өгсөн аж. Хүүгийн аав ч бас ядуу зүдүү амьдралаас залхаад хаяад явсан эхнэрээ хүүхдүүдээ бодоод эргээд ирнэ гэдэгт итгэдэг болохоо илэрхийлжээ.
1 comment
НЭГ ТЭНЭГ ГАРЧИХВАЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЯМАР АЮУЛТАЙГ ХАРУУЛЖ БАЙНА Л ДАА