Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага, Онцгой комиссын бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.комиссын бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ахлагчийн сургуулийн нийт 700 сонсогч 02 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд цагдаагийн 14 хэлтэст хуваарилагдан эргүүл, хамгаалалтад хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн дүүргийн гамшгаас хамгаалах, хэв журам сахиулах, авто замын хөдөлгөөн зохицуулах, мэргэжлийн хяналт, зам, тээвэр, эрүүл мэнд, дулаан эрчим хүч, орон сууц зэрэг дүүргийн хариуцлагатай жижүүрийн томилгоот бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдээс ирсэн гомдол, саналыг хариуцлагатай жижүүрийн 97050163, 8010-5063 тусгай дугаарт авч байна.