Шинэ жил, цагаан сарын баярын хоол хүнс ихэвчлэн тослог, шарсан, утсан байдаг. Түүнчлэн ихэнх салатыг майонезоор зуурсан байх нь элбэг.
Энэ бүгд дээр нэмээд архи, дарсны төрлийн ундаа их хэрэглэж, амттан гээд крем болсон бүтээгдэхүүн хэрэглэнэ. Харин одоо бие махбодоосоо хортой зүйлсээ гаргадаг цаг. Гэхдээ заавал хоол хүнсээ хасан байж, өөрийгөө зовоон барин бохирдлоо гадагшлуулах хэрэггүй.
Өглөө бүр аяга ус уу
Өлөн элгэн дээрээ аяга ус ууснаар хоол боловсруулах замын ажиллагааг бэлдэж, бие махбодыг эсийн түвшинд цэвэрлэдэг.
Өдөрт 2 км алх
Өглөө болгон гүйх биш, алхах нь хэтрүүлэн идэж, их хэмжээний согтууруулах ундаа уусны дараа бие махбодынхоо хэвийн байдлыг хангахад тустай. Булчингууд идэвхтэй ажилласнаар цусны эргэлт сайжирч, судас өргөсч, амьсгалын тоо нэмэгдэнэ. Ингэснээр биеэс хор бохирдол түргэн гадагшлахад нөлөөлнө. Мэдээж хооллолтын хэмнэлээ битгий мартаарай. Ингэхийн тулд бие махбодод хангалттай хэмжээний шингэн нөхөгдсөн байх ёстой. Ер нь баярын дараа зааланд дасгал хийж яагаад болохгүй гэж? Яагаад гэвэл эдэд согтууруулах ундаа нэвчсэн энэ үед биедээ хэт их ачаалал үүсгэх нь зүрх, судас, элгэнд муу нөлөөтэй.
Тослог загас, оливын тос
Та өдөр бүр хоолны 2 халбага ашигтай ханаагүй тос хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр та элгээ цэвэрлэж, шинэ жилээр хэрэглэсэн бохирдол цөсөөр гадагшлахад тустай. Оливын тосоо салатандаа хутгах буюу цайны 2 халбагаар эм ууж байгаа мэт хүртчих. Далайн тослог загас Омега-3, 6 тосны хүчил их хэмжээгээр агуулдаг тул өдөр бүр идэж болно.
23:00 цагаас өмнө унтаж амар
Шөнө дундаас өглөө 04 цаг хүртэл унтаад байвал бие махбод мелантонин хангалттай хэмжээгээр боловсруулна. Энэ даавар нь бие махбодын сэргэх үйл явцыг хангаж, залуу насыг тань уртасгана. Зугаа цэнгэл, эсвэл ажлаасаа болж шөнийн нойроо бүү хас.
Амьсгалын дасгал хий
Амьсгалын дасгал хийснээр бие махбод дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр эсүүд хангалттай хэмжээгээр хүчилтөрөгчтэй болно. Гэхдээ хэт их амьсгал авах нь ухаан алдахад хүргэдэг гэдгийг анхаараарай.