2018-02-15 11:341min07

“Хүнд нэг юм бэлэглэдэггүй”

5125

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хаврын тэргүүн сарын шинийн 1-н буюу цагаан сарыг монголчууд бид өргөн цар хүрээтэй, ёс төртэй тэмдэглэсээр ирсэн. Монгол хүн бүр айлд орохдоо дээлээ зассан, малгайгаа зөв төвшинд тавьсан байдалтай орж ахмад настантай хамгийн түрүүнд золгодог ёстой. Ингэхдээ атгаг муу санаагүй, уур уцааргүй зочилохыг цээрлэдэг. Тухайн айл зочилж ирсэн гийчиндээ хэзээ ч нэг зүйл бэлэглэж гарыг нь цайлгадаггүй. Заавал хоёр зүйлийг өгөх ёстой. Эрт  үед ээзгий, хэд гурван төгрөг, хадаг, хоргой даалин, ёотон зэргийг өгдөг байсан нь өдгөө “бэлэг” болсон. Түүнчлэн Цагийн сарын аливаа идээ ундааг хоёр удаа хүртэх ёстой аж.