Тагнуулын ерөнхий газрын Архив, бүртгэлийн хэлтэс долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт иргэдийг хүлээн авч, архивын үйлчилгээ үзүүлдэг билээ.
Энэ өдрүүдэд НАХЯ-ны харьяа газруудад ажиллаж байсан, Хилийн ба Дотоодын цэрэгт цэргийн алба хаасан болон мөрдөн байцаалт цагаатгалын талаарх архивын лавлагааг өдөрт нь гаргаж байна.
Цагдаагийн байгууллагын тухай хууль, Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулж архиваар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгджээ.
Тус хэлтэс өнгөрсөн нэгдүгээр сард 597 иргэнд архивын үйлчилгээ үзүүлсэн бол 2017 оны мөн үед 304 иргэнд лавлагаа, тодорхойлолт гаргаж үйлчилсэн байна.
Эх сурвалж: ТЕГ