2018-02-14 16:311min00

Төрийн өндөрлөгүүдийн золголт 09:00 цагаас эхэлнэ

ondorlog

Билгийн тооллын XVII жарны тийн унжлагат хэмээх нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагаас Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төрийн өндөрлөгүүд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт золгоно. Дараа нь  Төрийн ордонд төрийн гурван өндөрлөг ахмад настнуудтай золгох юм.

УИХ-ын гишүүд болон сайдуудын золголт 10.00-11.00 цаг хүртэл үргэлжилснээр сар шинийн баярын төрийн золголт өндөрлөнө.