Цагаан сарын барилдааны тасалбарыг битүүнд худалдаална
2018-02-13 17:30

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны тасалбарыг битүүнд буюу өглөөний 09.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх юм байна. Барилдаан 12.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно.