Нялх үрээ хогийн саванд хаясан 22 настай Төв аймгийн харьяат иргэн А-г цагдаагийн байгууллагаас яаралтай эрэн сурвалжилж, илрүүлсэн.Тэрбээр өнгөрсөн лхагва гаригт хогийн саванд хийсэн байсныг нь иргэн олсон байдаг.
Шалгалтын явцад түүний сэтгэц эрүүл, хүүхдээ эцэггүй гэсэн шалтгаанаар нэг хоногтой байхад нь ийнхүү хаясан байна. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн зүйл ангиар “зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх” гэсэн заалтаар хариуцлага хүлээх учиртай.Хуулийн дагуу иргэн А-д таван жил хорих ял оноох эсэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх юм.