2018-02-13 10:591min023

Шимийн архийг 84.000 төгрөгөөр худалдаалж байна

arhi

Монголдоо анх удаа шимийн архийг үйлдвэрийн аргаар боловсруулж худалдаанд гаргадаг болсон нь сайшаалтай. “Шигүдэри” брэндийн үйлдвэрлэгч “ГУМ” ХХК-ийн энэ архи 84 мянган төгрөгийн үнэтэй. Үүнийг хэр баргийн дундаж амьдралтай иргэд авахгүй болов уу. Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд цагаан идээнийхэн үнээ “тэнгэрт” хөөргөж байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй” гэж уриалах атал гадаадын бүтээгдэхүүнээс үнэтэй дотоодын үйлдвэрлэгчдийн “сонголтгүй” бараанаас илүү иргэд импортын хямд, өргөн сонголттой барааг сонгож байгааг буруутгах аргагүй.