Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн ялтанд 16 жил хорих ял ногдуулав

2015 онд батлагдсан Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлэх тохиолдол цөөнгүй. Тухайн үед суллагдсан 2071 хүний нэг болох 40 настай А нь наранд гарсан даруйдаа нэг бус удаа гэмт хэрэг үйлдээд эргэж ял эдлээд суллагдан дахин хоригдох ялаар шийтгүүлдэг байжээ.

Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд иргэн О-г согтуу, биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглан онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон байдаг.  Түүнийг  Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан “Хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алах” хэрэгт буруутган Дээд шүүхээс 16 жилийн  ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.

3 thoughts on “Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн ялтанд 16 жил хорих ял ногдуулав

  1. Нэргүй 2018-02-13 10:30 at 10:30

    БУУДААЧ ЭЭ.

    Хариулах
  2. зочин 2018-02-13 11:43 at 11:43

    Өдөр шөнөгүй зүтгэж байж олсон хэдээсээ татварт төлсөн мөнгөөр маань ийм нүгэлтнүүдийг хооллож, ундалж, хувцаслаж,харж хамгаалж байхыг эсэргүүцэж байна.Алуурчныг тэжээх хүсэлтэй иргэдээс зардлыг нь гарга.

    Хариулах
  3. Равдан 2018-02-13 14:35 at 14:35

    яг 16 жил хориоч 10 жил хооллож дулан байранд тэжээгээд дахиал сулланшдээ

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн