УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

2018-02-12 15:402min0
saraa

УИХ-ын чуулган завсарласан болон сар шинийн баярыг угтан УИХ-ын гишүүн Б. Саранчимэг Баянзүрх дүүргийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд дүүргийн 1500 ахмад оролцжээ.
УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Б.Саранчимэг гишүүн УИХ-ын намрын чуулганаар баталсан хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, 2018 онд хийх ажлаа танилцуулан, санал бодлыг нь сонсов.

Уулзалтад оролцогсод УИХ-ын гишүүн Б. Саранчимэг зөвхөн ахмадууд гэлтгүй иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой ажиллаж мэдээлллээр хангаж байдагт талархаж буйгаа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг иргэдийн хувьд хамгийн их анхаарал татаж, сонирхдог 2018 оны Улсын төсвийн тухай хуульд иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг тусгаж, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд шаардлагатай 7 тэрбум 751 сая төгрөг төсөвлүүлснээс гадна Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай 1.7 тэрбум төгрөгийг батлуулжээ.

Эх сурвалж: http://tvmongolia.mn/read/14842

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй