Боливын амьтан судлаачид Ромео нэртэй, 11 настай сеуэнкасын усны эрэгчин мэлхийг “Match” танилцах сайтад бүртгүүлжээ. Танилцах сайтад тодорхойлсноор Ромео нь тачаангуй ногоон өнгөтэй, үдшийг гэртээ өнгөрүүлэх, амттай хоол идэх дуртай.
Амьтан судлаачид яах ч аргагүй нөхцөлөөс болж ийм алхам хийсэн байна. Учир нь Ромеод эмэгчнийг нь олж өгөхгүй бол энэ төрлийн мэлхийн сүүлчийн төлөөлөгч болох магадлалтай байна. Суэнкасын усны мэлхий 15 хүртэл насалдаг. Гэтэл Ромео одоо 11-тэй. Үүнээс гадна мэргэжилтнүүд мөхөж буй энэ төрлийг аврахын тулд хандив босгож чадна гэж үзжээ.