2018-02-10 12:321min00

Үл мэдэх бодист зургаан хүүхэд хорджээ

bodsi

Пермь хотын нэгэн дунд сургуульд сурагч охин үл мэдэгдэх бодис цацсаны улмаас доод тал нь зургаан хүүхдийн биеийн байдал мууджээ. Энэ талаар хотын захиргааны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. “Одоогоор сурагч охиныг шалгаж байна.

Хэргийн газар мэргэжилтнүүд, хотын боловсролын хэлтсийн ажиллаж байгаа юм. Зургаан хүүхдийн бие нь муудаж, түргэн дуудсан” гэжээ. Урьдчилсан мэдээллээр сурагч охин сургууль дээр хурц үнэртэй ус авч ирж цацсан гэнэ.