БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо өчигдөр армийн 70 жилийн ойд зориулсан цэргийн парад боллоо. Уг парадын үеэр “Хвасон-15” шинэ загварын тив алгасагч баллистик пуужингаа харуулсан байна. Парадыг БНАСАУ-ын Төв телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.
Энэ үеэр “Хвасон-15” загварын, хар өнгөтэй дөрвөн төхөөрөмж, түүнчлэн “Хвасон-14” тив алгасагч пуужин бүхий хэд хэдэн чирэгчийг оролцуулсан байна. “Хвасон-15” нь 13 мянга орчим км нисч, онолын хувьд АНУ-ын бүх газар нутагт хүрэх чадвартай. Харин “Хвасон-14” нь нь 10 мянга орчим км нисдэг. Ёслолын арга хэмжээнд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ирсэн байна. Тэрбээр парадын командлагчаас рапорт авч, дараа нь Ким Ир Сений нэрэмжит төв талбайн индэр дээр гарч зогсчээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр парадад 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон байна.