Өчигдөрөөс эхлэн хүйтний эрч чангарч, нийслэл орон нутаг цасан шуургатай байна. Цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул олон улсын нислэг тодорхой цагаар хойшлогджээ.МИАТ-ийн Сөүлээс Улаанбаатар чиглэлийн OM302 нислэг өнөөдөр 13:15 цагаас хөөрөх байсан ч 15:00 цагт болов. Мөн орон нутгийн Ханбумбатаас Улаанбаатарт ирэх OM7072 нислэгийн хөөрөх цаг 15:10 байсан ч 23:25 цаг хүртэл өөрчлөгджээ. Харин Улаанбаатараас Сөүл хүрэх өнөө өглөөний нислэг хугацаандаа буусан бол өнөөдрийн Улаанбаатараас хөөрөх олон улсын нислэг хуваарьт өөрчлөлт ороогүй байна.