Самбар руу гайхалтай шидэлт хийсэн 15 настай хүү сургуулийнхаа од боллоо

Америкийн нэгэн дунд сургуулийн сурагч, 15 настай Блейк Питерс өөр сургуулийн багтай сагсан бөмбөгийн тоглолтын үеэр тоглолтын сүүлчийн секундэд хожлын шидэлт хийж, сургуулийнхаа од болжээ.

Өрсөлдөгч талын тоглогч торгуулийн шидэлт хийх үед тоглолтын харьцаа 42:44 байлаа. Ингээд торгуулийн шидэлт амжилтгүй болж, бөмбөг Питерсийн гарт орж иржээ. Залуу хүү ч боломжийг ашиглан алсын зайнаас шидэлт хийсэн нь амжилттай болсон байна.

Тэмцээн 45:44-ийн харьцаатайгаар залуу хүүгийн багийн ялалтаар өндөрлөжээ.

Блейк Питерс бөмбөг түүний гарт орж ирэх вий гэж айж байсан тухайгаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэвч түүнд шидэхээс өөр сонголт байгаагүй гэнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн