Америкийн “Akhan Semiconductor” компани шилээ хиймэл алмаазаар хамгаалсан дэлгэцтэй ухаалаг гар утасны туршилтын ажилдаа оржээ. Тус компани энэхүү шилийг бүтээхийн тулд нано талст бүтэц ашиглаж байгаа юм. Энэ төхөөрөмж нь хүчтэй цохилтын үед ч гүн цуурал гаргадаггүй гэдгээрээ давуу талтай.
“Akhan Semiconductor’s Mirage Diamond Glass” бусад загваруудаас хамгийн бат бөх байна гэж тус компанийн ерөнхий захирал Адам Хан хэлжээ. Түүний хэлж буйгаар “Mirage Diamond Glass”-ыг гаднах давхаргад нь “Gorilla Glass” химиэр бэхжүүлсэн гадаргуу зэрэг бусад хэлбэрийн гадаргуутай хавсран хэрэглэж болох гэнэ.
Ийм дэлгэцтэй гар утас 1,5 метрийн өндрөөс шидэхэд дэлгэц нь хагарахгүй, цуурахгүй гэдгээрээ давуу талтай. Адам Хан энэ загвараа 2017 онд гаргана гэж амлаж байсан ч 2019 он болж хойшлогджээ.