Япон улсын хоёр иргэн өөрсдийн хуримтлуулсан биткойноор БНСУ-ын зах зээл дээрээс 38 кг алт худалдан авч эх орон руугаа буцжээ. Гаалийн ажилтанууд тэднээс Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжих үед алт илрүүлсэн боловч хилээр нэвтрүүлэхгүй байх хуулийн заалт байхгүй тул хураагдсан алтыг эздэд нь буцаан өгчээ.
Японы иргэд Өмнөд Солонгост алт худалдаалдаг цэгүүдээс НӨАТ-ын татварыг нь төлж, албан ёсны бичиг баримттайгаар 1 кг жинтэй, нийт 38 ширхэг алтан гулдмай худалдаж авсан аж. Энэ нь хоёр тэрбум орчим вон буюу монгол мөнгөөр 4 тэрбум 200 сая орчим төгрөг болж байгаа юм. Тэд Солонгос улсад алтны үнэ Японы зах зээлээс дунджаар 10%-иар хямд тул худалдан борлуулах зорилгоор авсан юм байна.