Баячуудын хүүхдүүдийн “балаг”-тай үйлдэлийг дэлгэсэн гэх УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд албан ёсоор мэдүүлэг өгсөн байна. Түүний нэрлэсэн хар тамхи, мансууруулах төрлийн бодист холбогдсон гэх залуус өнөөдрийн байдлаар мэдүүлэг өгөөгүй байгаа гэх мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн, Уул уурхай сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн онд цахим хуудсаараа дамжуулан улс төр, бизнесийн хүрээний нэр бүхий хүмүүсийн хүүхдүүдийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, мөн өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаараа цахим хуудсаараа дамжуулан ил болгосон юм.