Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Олимп дууссаны дараа Сөүл, Вашингтоныг Зүүн өмнөд Азид хамтарсан сургуулилтаа сэргээхийг хүслээ. Хамтарсан сургуулилт нь Пхеньянд байнгын дарамт үзүүлэх нэг арга гэж Токио үзэж байна.
Энэ асуудлыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс энэ сарын 6-8-нд Японд айлчлал хийх үеэр хөндөх гэж байгаа аж. Абэ, Пенс нар яриа хэлэлцээрийнхээ үр дүнг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Инд Пёнчаны наадмын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр дуулгахаар төлөвлөжээ. Сонирхуулахад япончуудын талаас илүү буюу 52 хувь нь олон улсын нийгэмлэгийн зүгээр БНАСАУ-д үзүүлэх хориг, дарамтаа үргэлжлүүлэх ёстой гэж үздэг.