Америкийн “Amazon” компани Сиэтлд шинэ оффисоо нээжээ. “Бөмбөрцгүүд” хэмээх нэрmэй болсон энэ оффист ажиллах ажилтнуудад үнэхээр атаархмаар. Уг оффис юугаараа олныг анхаарлыг татах болсныг хүргэж байна.
Дэлхийн хамгийн том интернэт дэлгүүр болох “Amazon” Сиэтлд шинэ төсөл хэрэгжүүлж, долоон жилийн турш барилга бариулсны эцэст шинэ оффистой болжээ. Энэ талаар “The Verge” мэдээлсэн байна. Шинэ барилга “Бөмбөрцгүүд” хэмээх нэр авсан нь ч санамсаргүй тохиолдол биш юм. Учир нь Сиэтлийн оффисын байрладаг энэ хэсэгт гурван жилийн өмнө бөмбөлөг бий болсон бөгөөд хамгийн том нь 27 метр өндөр хэмжээтэй юм байна.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр уг төсөлд “Amazon” компани дөрвөн тэрбум ам.доллар зарцуулсан гэнэ. “Биднийг барилгын ажлаа эхэлсэн цагаас хойш хүмүүс гудамжинд зогсоод зургийг нь авдаг болсон” хэмээн “Amazon”-ы үл хөдлөх хөрөнгийн удирдлагын хэлтсийн захирал Жон Шеттлер хэлжээ. Шинэ оффист 800 хүн ажиллах юм байна.
Шинэ оффисын дотор “Amazon”-ы ажилтнууд халуун орны жинхэнэ ойг мэдрэх боломжтой. Энд дэлхийн 30 орноос авч ирсэн 40 мянган ургамлыг суулгажээ. Жишээлбэл, халуун орны алоказия, сал модны овгийн платицериум, Вьетнамын хойд хэсэгт ургадаг булцуут хайтангийн онцгой сорт зэргийг ургуулсан гэнэ. Нэг бөмбөрцөгт нь дизайнерууд таван давхар босоо цэцэрлэг байгуулж, түүнийгээ тусгай тороор бэхжүүлжээ. Харин хэлэлцээрийн өрөө нь “шувууны үүр” хэмээх нэртэй.
Оффисын дотор талд онцгой бичил уур амьсгал бүрдүүлсэн байна. Эндхийн агаарын хэм +22 градус тогтмол байх бөгөөд агаарын чийгшил 60 хувь байхаар зохицуулсан гэнэ. Үүнээс гадна агааржуулалтын систем нь байгалийн салхи аж. Мэдээж оффисын дундаж чийгшил 30 хувь байх ёстой. Тиймээс ажилтнуудын хөлс гарч, нүдний шил нь цантаж болзошгүй гэж “Bloomberg”-т тэмдэглэжээ.
Бөмбөрцөг дотроо дөрвөн давхар. Тэдгээрийн хооронд шатаар явж болно. Оффисын хамгийн дээд цэгт ажилтнуудын амралтын бүс байрладаг. Энд ургамал дунд ороод модон урт сандал дээр хэвтэж болно. Мэдээж ажлаа удаан хугацаагаар холдох нь хориотой. Тиймээс барилга дотор ажилтнуудыг бөмбөрцгийн хаана байрлаж байгааг мэдэх боломжтой тусгай тэмдэгтэй систем үйлчилдэг.
Харин “Amazon”-ы шинэ барилгын гол объект нь Руби нэртэй мод юм. Анхандаа дизайнерууд дүүжин гүүрний дэргэд нэг мод суулгаж, ургахыг нь хүлээхээр төлөвлөж байсан ч компанийн тэргүүн Жефф Безос энэ санааг нь дэмжээгүй гэнэ. Ингээд ландшафтын дизайнерууд өөр төслүүд гаргажээ. Өмнөд Калифорнийн нэгэн фермээс 1969 оны үед суулгасан “Ficus rubiginosa” буюу фикусын төрлийн 16 метр өндөр мод олджээ. 16 мянга гаруй килограмм жинтэй энэ модыг Сиэтлд авч ирсэн нь төслийн хамгийн хүнд даалгаврын нэг байлаа.
Сиэтл дэх “Amazon”-ы шинэ оффис “Instagram”-д “seattlespheres” хэмээх өөрийн гэсэн хуудастай болжээ. Эндээс Руби мод 2000 км замыг хэрхэн туулж ирсэн зэрэг бичлэгээс гадна доторх интерьер дизайн гээд бүх зүйлийг нь сонирхох боломжтой юм.