2016 оны хавраас хойш шуугиан дэгдээсээр байгаа МАН-ын 60 тэрбум төгрөгтэй холбоотой хэрэг өнөөдөр ч анхаарлын төвд байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш шалгаж буй энэ хэрэгт Г гэх нэгэн яамны газрын дарга холбогджээ. Түүнийг бусдаас 200 сая төгрөг зээлэн авч, МАН-ын удирдах албан тушаалтнуудад өгч, төрийн албан тушаалыг худалдаж авсан эсэхийг шалгаж эхэлжээ. Энэ асуудлаар “Баян ……..” ХХК-ийн захирал Б гэгч АТГ болон Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл өгсөн байна. Үүнд,
“Хорлоо овогтой Д түүний хүү ……….. яаманд газрын дарга ажилтай Г нарт 200 сая төгрөгөө залилан мэхлүүлсэн тул шалгуулахаар гомдол гаргаж байна. 2015 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Хорлоо овогтой Д, түүний хүү нэгэн яаманд газрын дарга ажилтай Г нар нь М…. компанийн нэрийг барьж, манай компанийн тусгай зөвшөөрөл нь их хэмжээний алттай, 200 сая төгрөг зээлээч, уул уурхайн үйл ажиллагаагаа эхлэхээр эргүүлээд өгье гэж хэлсэн. Мөн Д нь Монгол Ардын Нам сонгуульд ялахаар манай хүү газрын дарга болоход дээрх мөнгийг зарцуулна, намын дарга нарт өгнө гэж хэлээд 200 сая төгрөг зээлсэн.
Гэтэл тухайн тусгай зөвшөөрөл нь ямар ч алтны нөөцгүй байсан бөгөөд намайг залилсан гэдгийг сүүлд мэдээд мөнгөө нэхтэл удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Хорлоо овогтой Д-ийн хүү нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа нэгэн яаманд газрын дарга болсныг саяхан мэдсэн. Надаас залилан авсан 200 сая төгрөгөөрөө төрий албан тушаал худалдан авсан болох нь тодорхой байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэжээ.
1 comment
er ni yamduudiin dood tushaaliinhan, gazriin darga nariig sain shalgah heregtei,,,,ajil hiihgui nairuulga hiigeed baij baidag ulsuud