Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-нд БНСУ-д айлчилсан. Айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Тэрбээр өнөөдөр (2018.01.31) орон нутгийн удирдлагуудтай уулзах үедээ айлчлалын үеэр хүчирхэг гүрний удирдлагуудтай уулзахдаа “ичиж” санаа нь зовсон гэдэгээ хэллээ.
Ерөнхий сайд “Өөрийгөө том орны жижигхэн Ерөнхий сайд юм байна” гэдэгээ мэдэрлээ гэсэн. Үргэлжлүүлэн надтай хов жив ярих гэж байгаа бол өрөөнд минь битгий орж ирээрэй, улсаа яаж хөгжүүлэх тухай, төсөл хөтөлбөрийн тухай бодож байгаа хүн нь надтай уулзаарай гээд аймгийн удирдлагуудад хов жив, халаа сэлгээ ярилгүй ажилаа хий, цаг бага байна гэж анхааруулжээ.
1 comment
Тэгээд хууль зөрчсөн нөхөрийг яаж илдээр чавчих юм. Бас нэг ярьсан хийх нь зөрсөн лектор юм уу даа. Одоо цагт улс төрд цэцэн хүмүүс их орж толгой эргүүлэх болжээ. Элбэгээ салж нэг амарсан. Бид хувьгүй үед амьдарч байна аа. Итгэхэд бэрх.