Сүхбаатар дүүргийн арванхоёрдугаар хороонд айлын гэр шатаж, хоёр хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Онцгой байдлын албан хаагчид галын дуудлага авч очсон боловч шатсан байсан аж. Тэдний нэр, нас хүйсийг тодорхойлох боломжгүй болсон байсан тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багийн “Хадат” гэдэг газар тус багийн харьяат иргэн 44 настай эмэгтэй Ц энэ сарын 28-ны өдрийн 00:20 цагт сумын төвөөс гэрлүүгээ яваад сураггүй алга болсон байна. Тус сумын засаг дарга болон иргэд эрэн хайх ажиллагаа явуулах үед осгож амиа алдсан байсныг өчигдөр олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, “Барилга мегастор” худалдааны төвийн зүүн талд байх дулааны шугамын худгаас өчигдөр нас барсан хүний цогцос олджээ. Талийгаач 39 настай эрэгтэй орон гэргүй, тэнэмэл иргэн байсан аж.