Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах цагт Улаанбаатар хотын их бүтээн байгуулалтын ажил өрнөнө гэдгийг хотын удирдлагууд хэлж байгаа. Ирэх дөрөвдүгээр сараас гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ын дөрөвдүгээр хорооны оршин суугчдыг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлэхэр төлөвлөжээ. Түүнчлэн 11 аймагт 60 айлын орон сууц барина гэдгийг ТОСК-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэлж байв.
Үүнээс гадна ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зориулсан түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцын тооцоо, судалгаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтын схемийг хийж байгаа аж. Урьдчилсан байдлаар сард дунджаар 200-450 мянган төгрөг төлснөөр урт хугацаанд түрээсийн байраа өмчлөх эрх үүснэ гэж үзэж байгаа юм байна.